Анх 2 жилийн өмнө Занабазарын музей үзэх гээд ирсэн боловч ажилдаггүй өдөр нь байж таараад гадаа нь ирээд буцаж билээ.Тэгээд тэрнээс хойш 2 жилийн дараа нэг юм хөөрхөн дүүтэйгээ үзлээ.
1.Одоогийнхоор барилгачдын талбайн яг хажууд Занабазарын музей байрлана.20-р зууны эхэн үед энэ хэсэг газрыг Махан дов гэж нэрлэдэг байсан ба Нийслэл хүрээний зах байсан юм.Махны захын суурин дээр анхны автобусны төв зогсоол,таксины зогсоол бий болж дараа нь 1970 онд талбайг тохижуулж барилгачдын талбай хэмээн нэрлэсэн.
Занабазарын дүрслэх урлагийн музейн барилга нь 1913–1914 онд худалдааны зориулалтаар анх Гудвинцал бариулсан ба 1919–1920 онд хятадын банк,1921 онд Оросын улаан цэргийн коиендатын байр байсан гэдэг.1930 оноос Улсын их дэлгүүр байрлах болсноор “Өндөр хоршоо” хэмээн нэрийдэх болж.1961 онд Улсын их дэлгүүр шинэ байранд нүүн орж 1966 оноос Дүрслэх урлагийн музей болж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Барилга болгонд өөрийн гэсэн амин сүнс байлаг байх миний бодлоор тухайн барилга хэр их түүхтэй хэр олон хүний нүүр үзсэн байх тусам улам л үнэ цэнэтэй улам л дулаан мэдрэмж төрүүлэхүйц болдог байх даа
Өөрөөр хэлбэл хүмүүс яг энэ барилга шиг барилга бариулсан ч хуучин барилгад шингэсэн үнэр олон хүний дулаан энерги тэр мэдрэмжийг бий болгох нь боломжгүй зүйл юм.
Улаанбаатарт миний хайртай хэд хэдэн ийм барилга бий.Соёлын төв өргөө,Улаанбаатар хотын музей,Төв номын сан,Богдын шар ордон,Астропарк,Биологийн хүрээлэн гэх мэт.Харамсалтай нь бид энэ гоё соёлын биет өв болсон барилгуудаа нэг нэгээр нь нурааж хэн нэгэн хөрөнгөтний олон давхар оффисын байр болгож байгаа нь үнэхээр харамсалтай.Би байгалийн түүхийн музейд орж үзэхийг үнэхээр их хүсдэг байсан.Нэг өдөр очиж асуухад манайх ажиллахгүй байгаа гэсэн хариу аьч байлаа түүнээс хойш хоёр жилийн дараа нураагдсан байх.Одоо тэр газар дээр нь Чингис хааны музей нэртэй барилга босч байгаа.Бүх юм Чингис хаан болчихоор ямар ч утгагүй үнэ цэнэгүй санагдаж байна!
Хамгийн мартагдахааргүй өдөр байлаа
2020.11.06